Баатарван амралт сувиллын цогцолбор
Жилийн 4 улиралд үйл ажиллагаагаа явуулдаг 1 ээлжиндээ 380 хүртэлх хүн хүлээн авах боломжтой зочид буудлын болон сувиллын байр, бялдаржуулах фитнес төв, усан бассейн, кино театр, спортын зориулалттай заал бүхий иж бүрэн цогцолбор юм
Агаарын тээвэр
Бид чанарыг эрхэмлэн үйлчлүүлэгчдэдээ агаарын хөлгийн болон зориулалтын зорчигч тээврийн автобуснуудаар зорчигч тээвэрт үйлчилгээ явуулж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Сэлэнгэ мөрний эрэг дагуу байгалийн үзэсгэлэн цогцолсон газар тав тухтай орчинд сэтгэлд нийцсэн эмчилгээ, сувилгаа болон бусад төрлийн үйлчилгээг жилийн 4 улиралд тасралтгүй үзүүлсээр байна. Манай цогцолборын газар зүйн онцлог нь далайн түвшнээс 850 метрийн өндөрт Улаанбаатар болон Эрдэнэт хотоос харьцангуй нам дор газарт байрладаг. Цогцолборын хойд талаар Сэлэнгэ мөрөн урсдаг тул агаарын чийгшил сайтай байдаг нь бүсгүйчүүд төдийгүй эрчүүдийн арьсанд таатай нөлөө үзүүлдэг. 2013 оноос нарс, хуш, буйлс, мойл, монос хайлаас бүхий 10,000 гаруй мод тарьж ургуулсны 3500 нь нарс мод бөгөөд сувиллын байруудаа тойруулан нарсан төгөл бий болгосон. Нарс мод нь байгальд хамгийн их цэвэр хүчилтөрөгч ялгаруулдаг. Нарс модноос ялгарсан хүчилтөрөгч нь нарны хэт ягаан туяатай урвалд орж хүний дархлааг нэмэгдүүлдэг интерфирон хэмээх бодис ялгаруулдгаараа бусад шилмүүст төрлийн модноос онцгой юм.
Та өөрт тохирох байрнаас сонголтоо хийн амрах боломж бүхий 3 блок, зуны кемп үйлчилгээний танилцуулга